Hi. How can we help?

1.2.1 Хэмжих нэгж

Хэмжих нэгж цонхны бүртгэл нь бараа бүтээгдэхүүний борлуулах, захиалах, хайрцаг, паллет зэрэг хэмжих нэгжийн төрлийг бүртгэнэ. Уг цонхонд бүхэл, бутархай хэмжих нэгжийг тодорхойлж өгөх боломжтой.

Ашиглах цонх

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Мастер дата
Үндсэн
Бараа
Хэмжих нэгж
IN10004

Цонхны тайлбар

Зураг 6. Хэмжих нэгж цонх

Хүснэгт 3. Хэмжих нэгж талбарын тайлбар

Талбар
Тайлбар
Хэмжих нэгж /Зураг 6 -ын (2) хэсэг/
Хэмжих нэгжийн товч нэр буюу кодыг оруулна.
Тайлбар /Зураг 6 -ын (2) хэсэг/
Хэмжих нэгжийн тайлбар буюу нэршлийг оруулна.
Бутархай тоо оруулахыг зөвшөөрөх /Зураг 6 -ын (2) хэсэг/
Тухайн хэмжих нэгж бутархай тоо оруулах бол уг сонголтыг чеклэнэ.

1.2.2 Тайлант үе хаах

Уг цонх нь бараа материалтай холбоотой гүйлгээ хийгдэх хугацааг зааж өгдөг цонх. Тайлант үе хаах цонхонд хадгалагдсан хугацаанаас өмнө болон дараагийн 3 сард бараа материалтай холбоотой гүйлгээ хийх боломжтой ба тухайн хадгалсан буюу тайлант хугацаанаас хойш хугацаанд гүйлгээ хийх боломжгүй болно.

Ашиглах цонх

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Мастер дата
Бараа
Данс
Тайлант үе хаах
IN10015

Цонхны тайлбар

Зураг 7. Бараа материалын тайлан үе хаах

1.2.3 Барааны хэмжих нэгжүүд

Барааны хэмжих нэгжүүд цонхонд барааны хэмжих нэгжийг үүсгэх, үндсэн тоо хэмжээ, тухайн хэмжих нэгжийн физик үзүүлэлтүүдийг бүртгэх боломжтой.

Ашиглах цонх

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Мастер дата
Үндсэн
Бараа
Барааны хэмжих нэгжүүд
IN10005

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

1. Хэмжих нэгжийн төрлийн бүртгэл хийгдсэн байна.

Цонхны тайлбар

Зураг 8. Барааны хэмжих нэгжүүд цонх

1.2.4 Барааны ангилал

Барааны ангилал цонхонд барааны ангилалын төрлийн бүртгэлийг хийж өгнө. Уг цонхны бүртгэл нь барааны ангилалаар шүүлт, бүртгэл хийх шаардлагатай цонхонд ашиглагдана.

Ашиглах цонх

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Мастер дата
Үндсэн
Бараа
Барааны ангилал
IN10001

Цонхны тайлбар

Зураг 9. Барааны ангилал цонх

Хүснэгт 4. Барааны ангилал цонхны БҮРТГЭЛ ИХ табын талбарын тайлбар

Талбар
Тайлбар
Ангилалын код /Зураг 9 –ын (1) хэсэг/
Шинээр бүртгэж буй барааны ангилалын кодыг оруулж өгнө. Үсэг, тоо, тэмдэгт оруулах боломжтой. Ангилалын код нүдний бүртгэлийг хадгалсны дараа өөрчлөх боломжгүй байдал тул анхааралтай оруулна уу.
Ангилалын нэр /Зураг 9 –ын (1) хэсэг/
Шинээр бүртгэл буй барааны ангилалын нэрийг оруулна. Үсэг, тоо, тэмдэгт оруулах боломжтой.
Борлуулалтын ашгийн доод хув /Зураг 9 –ын (1) хэсэг/
Уг барааны ангилалын барих борлуулалтын ашгийн доод хувийг мэдээллийг оруулах боломжтой.
Барааны категорийн бүртгэлийн уг цонхонд хийнэ. Барааны категорийн бүртгэлд барааны ангилал, хэрэглээний төрөл, хэрэглээний үүрэг, худалдан авалтын менежер, барааны менежрийн мэдээллийг хамааруулж бүртгэж өгнө.

Ашиглах цонх

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Мастер дата
Үндсэн
Бараа
Барааны категори
IN10002

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

1. Барааны ангилал, Хэрэглээний төрөл, Хэрэглээний үүрэг, Худалдан авалтын менежер, Барааны менежер бүртгэл хийгдсэн байна.

Цонхны тайлбар

Зураг 10. Барааны категори цонх

Хүснэгт 5. Барааны категори – БҮРТГЭЛ ХИЙХ табын талбарын тайлбар

Талбар
Тайлбар
Категорийн код / Зураг 10 -ийн (1) хэсэг/
Шинэ бүртгэж буй барааны категорийн нэрийг үсэг, тоо, тэмдэгтээр оруулах боломжтой. Категорийн код нүдний бүртгэлийг хадгалсны дараа өөрчлөх боломжгүй байдал тул анхааралтай оруулна уу.
Категорийн нэр / Зураг 10 -ийн (1) хэсэг/
Шинээр бүртгэл буй барааны ангилалын нэрийг оруулна. Үсэг, тоо, тэмдэгт оруулах боломжтой.
Харагдах эрэмбэ / Зураг 10 -ийн (1) хэсэг/
Уг барааны ангилалын барих борлуулалтын ашгийн доод хувийг мэдээллийг оруулах боломжтой.
Ангилал / Зураг 10 -ийн (1) хэсэг/
Бүртгэж буй барааны категорийн харьяалагдах барааны ангилалыг хамааруулж өгнө.
Хэрэглээний төрөл / Зураг 10 -ийн (1) хэсэг/
Хэрэглээний төрлийн сонгож өгнө.
Худалдан авалтын менежер / Зураг 10 -ийн (1) хэсэг/
Барааны категорийг хариуцан худалдан авалт хийх менежрийг хамааруулж өгнө.
Барааны менежер / Зураг 10 -ийн (1) хэсэг/
Тухайн барааны категорийг хариуцах барааны менежрийг хамааруулж өгнө.
ПОС ашиглах эсэх чек / Зураг 10 -ийн (1) хэсэг/
Барааны категорийг ПОС-оор борлуулалт хийх бол уг сонголтыг чеклэнэ.
Бараа лавлагаа цонхноос бараа, бүтээгдэхүүний дэлгэрэнгүй бүх төрлийн мэдээллийг харах боломжтой ба уг цонхноос дамжин шинэ бараа бүтээгдэхүүнийг шинээр бүртгэх боломжтой.

Ашиглах цонх

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Мастер дата
Үндсэн
Бараа
Барааны лавлагаа
IN30007

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Барааны бүртгэл хийгдсэн байна.

Цонхны тайлбар

Зураг 11. Бараа лавлагаа

Хүснэгт 6. Бараа лавлагаа– БҮРТГЭЛ ХИЙХ табын талбарын тайлбар

Талбар
Тайлбар
Бар код /Зураг 11-ын (1) хэсэг/
Тухайн нэг барааг баркодоор хайх бол уг талбарт бар кодыг оруулна.
Барааны код /Зураг 11-ын (1) хэсэг/
Тухайн нэг барааг барааны кодоор хайх бол уг талбарт барааны кодыг оруулна.
Барааны нэр /Зураг 11-ын (1) хэсэг/
Тухайн нэг барааг барааны нэрээр хайх бол уг талбарт барааны нэр эсвэл нэрийн хэсгийн бичиж хайлт хийх боломжтой ба тухайн бичсэн бичлэг орсон бүх бараа хайлтаар гарч ирнэ.
Борлуулалтын хэмжих нэгж /Зураг 11-ын (1) хэсэг/
Борлуулалт хийх буюу барааны зарлага хийхэд уг хэмжих нэгж ашиглагдах бол уг сонголтыг чеклэнэ.
Нийлүүлэгч /Зураг 11-ын (1) хэсэг/
Барааны нийлүүлэгчээр барааг хайх боломжтой. Бусад шүүлтийн талбарт утга оруулахгүйгээр уг талбарт нийлүүлэгчийг сонгон хайвал тухайн сонгосон нийлүүлэгчийн нийлүүлдэг буюу тухайн нийлүүлэгч дээр бүртгэлтэй бараанууд харагдана.
Категорийн код /Зураг 11-ын (1) хэсэг/
Барааны категориор хайлт хийх боломжтой. Тухайн сонгосон категорид багтах бараанууд шүүлтээр гарч ирнэ.
Салбар /Зураг 11-ын (1) хэсэг/
Салбарын сонгож өгнө.
Ангилалын код /Зураг 11-ын (1) хэсэг/
Барааны ангилалаар хайлт хийх боломжтой ба сонгосон ангилалд хамаарах бараанууд шүүлтээр гарч ирнэ.
Байршил /Зураг 11-ын (1) хэсэг/
Тухайн байршил дээр бүртгэлтэй бараагаар шүүлт хийх бол уг сонголтыг сонгоно.
Нийлүүлэгчийн төрөл /Зураг 11-ын (1) хэсэг/
Уг талбарт сонгосон нийлүүлэгчийн төрөлд хамаарах нийлүүлэгчийн бараанууд шүүлтээр гарч ирнэ.
Худалдан авалтын менежрийн код /Зураг 11-ын (1) хэсэг/
Уг талбарт худалдан авалтын менежрийг сонгож хайлт хийхэд тухайн худалдан авалтын менежерт хамааралтай бараанууд гарч ирнэ.
Барааны менежрийн код /Зураг 11-ын (1) хэсэг/
Уг талбарт барааны менежерийг сонгож хайлт хийхэд тухайн барааны менежерт хамааралтай бараанууд гарч ирнэ.
Хэрэглэгчийн түвшин /Зураг 11-ын (1) хэсэг/
Барааны бүртгэлд бүртгэсэн хэрэглэгчийн түвшингээр шүүлт хийх боломжтой ба тухайн сонгосон хэрэглэгчийн түвшний бараанууд шүүлтээр гарч ирнэ.
Харилцагчийн бараа /Зураг 11-ын (1) хэсэг/
Уг талбар нь “Харилцагчийн бараа”, “Салбарын бараа” гэсэн хоёр сонголттой ба сонгосон шүүлтийн дагуу харилцагчийн эсвэл салбарын бараанууд гарч ирнэ.
Салбарын төрөл /Зураг 11-ын (1) хэсэг/
Шүүлт хийхээр сонгосон тухайн салбарын төрөлд хамаарах бараанууд гарч ирнэ.
Барааны төлөв /Зураг 11-ын (1) хэсэг/
“Идэвхтэй”, “Идэвхгүй” төлөвөөс сонголттхийж хайх боломжтой.
АВС-ын бодолтонд ороогүй барааг хайх чек /Зураг 11-ын (1) хэсэг/
Барааны АВС ангилалын бодолтонд ороогүй барааг хайх бол уг сонголтыг сонгоно.
Дэд категориор харах чек /Зураг 11-ын (1) хэсэг/
Тухайн барааны дэд категорийн мэдээллийг харах бол уг сонголтыг чеклэн хайлт хийнэ.