Hi. How can we help?

Үндсэн хөрөнгө

Үндсэн хөрөнгийн модуль нь аж ахуйн нэгж байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэлийг стандартын дагуу хөтлөн явуулах, мэдээллийг богино хугацаанд боловсруулж, нэгтгэх, янз бүрийн түвшинд лавлагаа харах, тайлан мэдээ гарган авах боломжийг хэрэглэгчид олгоно.

 

Програмын функционал боломжууд

  • Хэрэглэгч нь үндсэн хөрөнгийн салбар нэгж, эд хариуцагч, ангилал, төрөл, төлөв байдал, дансны тохиргоо зэргийг бүртгэн, дурын үзүүлэлтээр хайлт, лавлагаа хийж, бүлэглэн харж чадах ба харгалзах жагсаалт, тайланг гарган авахад нэн тохиромжтой, хялбар байхаар хийгдсэн.
  • Үндсэн хөрөнгөтэй холбоотой гүйлгээ нэг бүрийг сонгосон хөрөнгүүдээр багцлан нэг падаан дээр нэгтгэн гүйлгээг хийж болно. Хийгдсэн гүйлгээг лавлах, буцаах, падаан нөхөж хэвлэх боломжтой.
  • Тайлант үе нь сар байх ба үндсэн хөрөнгийн тайлан мэдээнүүд нь тухайн сар, улирал, жилээр нэгтгэгдэн гарах боломжтой. Тайлант үеийн дурын өдрөөр гүйлгээ хийх, лавлах, тайлан авах боломжтой.
  • Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох аргуудыг ашиглан, сар бүрийн элэгдлийг тооцно.
  • Програм нь “Хүний нөөц” програмын мэдээллийн сангаас тухайн байгууллагын салбар, эд хариуцагчийн мэдээллийг авч ашигладгаараа онцлогтой. Ингэснээр нэг байгууллагын хувьд мэдээллийн давхардалт үүсэх, давхар ажил хийлгэхээс зайлсхийж чадсан давуу талтай болно.
  • Үндсэн хөрөнгө програмд мэдээллийн аюулгүй байдал бүрэн хамгаалагдсан ба нууцлал нь үйлдлийн систем, мэдээллийн баазын сервер програмын түвшинд давхар хангагдана.

Програмд нэгэнт хийгдсэн үйлдэл түүх болон хадгалагдана.