Нэг хэлтэс тасагт харьяалагдах хөрөнгийг өөр хэлтэс тасаг руу шилжүүлэх тохиолдолд тухайн цонхоор орж гүйлгээг хийнэ.
Ашиглах цонх
Бүртгэлийн хэсэгт:
Салбар, хэлтэс хаанаас хаашаа шилжүүлж байгаа салбарууд, гүйлгээний огноо, тайлант үе, гүйлгээний утга оруулж өгнө.
Гүйлгээний хэсэгт:
Шилжүүлэх хөрөнгийг дуудах үед хөрөнгийн мэдээллүүд гарч ирэх ба мэдээллийг шалгаад гүйлгээний төлөвөө хийсэн болгоход гүйлгээ хийж дуусна. Гүйлгээг сайтар нягталж хийх ба төлөв өөрчлөх боломжгүй .
Шилжүүлж байгаа хөрөнгийн хувьд өмнөх хуримтлагдсан элэгдэл нь шинэ салбар руу шилждэг.