Hi. How can we help?

Ашиглах цонх

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Үндсэн хөрөнгийн менежмент
Үндсэн хөрөнгө
Гүйлгээ
Хөрөнгө орлого авах
Зураг 95. Хөрөнгө орлого авах

Үндсэн хөрөнгийн орлого авахад:

Баримтын бүртгэл хэсэгт:

  • Хаанаас – Худалдан авч байгаа мэдээлэлийг бүртгэж болно.
  • Салбар, хэлтэс – Аль салбарт харьяалагдах хөрөнгө орлого авч байгааг сонгох ба энэ нь орлого авч байгаа хөрөнгийн данстай хамааралтай мэдээлэл тул хэлтэс тасгийг зөв сонгох шаардлагатай.
  • Эд хариуцагч – Тухайн хөрөнгийн эд хариуцагчийг бүртгэнэ.
  • Гүйлгээний огноо, тайлант үе (Гүйлгээний огноо тайлант үед хамаарах огноо байна) Орлого авсан тайлант үеэс хамааралтай тухайн хөрөнгийн элэгдүүлэлт тооцогдох ба хөрөнгө орлого авсан сардаа тухайн хөрөнгөд элэгдэл тооцогдохгүй ба 2 дахь сараас элэгдэл тооцогдож эхэлнэ.
  • Нийлүүлэгч – Хөрөнгө нийлүүлсэн нийлүүлэгчийг системд бүртгэлтэй нийлүүлэгчээс сонгоно. НӨАТ-тэй авсан хөрөнгө бол нийлүүлэгчийн бүртгэлээс НӨАТ төлөгч гэсэн чекийг чеклэж байж үндсэн хөрөнгийн гүйлгээнээс НӨАТ-ын авлага үүсгэх боломжтой.
  • Орлогын төрөл – Өглөг үүсгэх, авлага үүсгэх, мөнгөн хөрөнгө гэсэн төрлөөс сонгоно. Орлогын төрлөөс хамаарч данс хэсэгт сонгосон төрөлд хамаарах дансууд дуудагдана.
  • НӨАТ хасагдалт – Шууд болон хувь тэнцүүлсэн төрлөөс сонгоно. Шууд төрөл нь НӨАТ-ыг шууд худалдан авалтандаа ашиглаж болохоор төрлийн хөрөнгийн орлого авахад ашиглана. Хувь тэнцүүлсэн төрөл сонговол НӨАТ-ын тухай хуулийн дагуу худалдан авалтын буцаан авалтандаа хувь тэнцүүлэн НӨАТ-ыг бүртгэх төрлийн хөрөнгүүдийг орлого авахад ашиглах ба энэ төрлийг сонгоход барилга байгууламж, тоног төхөөрөмж гэх мэт хөрөнгүүд жагсаалт хэсэгт дуудагдана.

Гүйлгээний хэсэгт:

  • Хөрөнгийн төрөл
  • Бүлгийн код
  • Шинж чанарын код
  • Хөрөнгийн нэр
  • Ашиглалтад авсан огноо
  • Тоо ширхэг
  • Хөрөнгийн нэгж өртөг
  • Салгаж кодлох эсэх – Нэгээс олон төрлийн хөргийнг нэг мөрөнд тоо ширхэгийг олноор оруулаад энэ хэсэт чек хийгээд орлого авсан болоход хөрөнгө тус бүр хөрөнгийн кодтой болно.
  • Хөрөнгийн данс, Элэгдлийн дансууд – Данс сонгох шаардлагагүй ба ангилал сонгосонтой холбоотой элэгдлийн дансууд автоматаар гарч ирэх ба өмнө нь тухайн салбарт байхгүй шинэ хөрөнгө авч байгаа бол салбарын мэдээлэл агуулсан шинэ данс үүсгэх ба шинэ дансыг нягтлан бодогч системд бүртгэх шаардлагатай.

Ингээд гүйлгээний төлөвөө хийсэн болгоход гүйлгээ хийж дуусна. Гүйлгээний бүртгэлд алдаа гарсан засварлах шаардлагатай бол нэмэлт хэсгээс гүйлгээний төлөв өөрчлөн засах боломжтой.

Гүйлгээний хэсгээс хөрөнгийн орлоготой холбоотой гүйлгээний мэдээллийг лавлаж болно.

 

  • Шууд хасагдуулах НӨАТ-тэй, орлогын төрөл- Өглөг бол:
  • Шууд хасагдуулах НӨАТ-тэй, орлогын төрөл – Мөнгөн хөрөнгө бол:
  • Шууд хасагдуулах НӨАТ-тэй, орлогын төрөл- Авлага бол:
  • Хувь тэнцүүлэн хасагдах НӨАТ бол

– 120 сард хувааж хувь тэнцүүлэн хасагдуулна гэвэл сар бүрийн бичилт нь доорх хэлбэртэй байна: