Hi. How can we help?

Компани доторх хэлтсүүдийн цалинг өөр өөр нягтлан бодох, түүнтэй холбогдох гүйлгээг хийх зохион байгуулалт шаардлагатай байдаг. Үүнд зориулж хэлтэс бүрийн хувьд дараах 3 төрлийн эрхтэй нягтлан бодогчийг оноож өгөх боломжийг олгосон. Үүнд:

  • Бодолт хийх
  • Гүйлгээ хийх
  • Өндөрлөх

Ашиглах цонх

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Хүний нөөцийн менежмент
Цалин
Бүртгэл
Хэрэглэгчийн эрхийн тохиргоо
Зураг 86. Цалингийн хэрэглэгчийн эрхийн тохиргоо

Бодолт хийх: Тухайн хэрэглэгч Цалин бодолт цонхоор орж хайлт хийхэд зөвхөн өөрт тохируулагдсан хэлтсүүдийн жагсаалт харагдаж зөвхөн тэдгээр дээр бодолт хийх боломжтой.

Гүйлгээ хийх: Тухайн хэрэглэгч бодолт хийх эрхтэй хэлтэс дээрээ гүйлгээ хийх эрхтэй байж болох бөгөөд бодолт хийх эрхгүйгээр гүйлгээ хийх эрхтэй байх боломжгүй.

Өндөрлөлт хийх: Цалингийн өндөрлөлт нь тусдаа цонхоор хийгдэх бөгөөд (Цалин -> Бүртгэл -> Цалингийн өндөрлөлт) зөвхөн өөрт тохируулагдсан хэлтсүүд дээр өндөрлөлт хийх чекбокс идэвхжинэ.