Борлуулалтын журнал нь борлуулалтын өдрөөр нэгтгэгдэж нэг үүсдэг. Ийм учир тухайн өдрийн бүх борлуулалтын гүйлгээнээс зарлагын гүйлгээ бүрэн хийгдэж байж дараа нь тухайн өдрийн борлуулалтын журнал үүснэ. Борлуулалтын журналыг огнооны интервал сонгож гараар үүсгэдэг.
Ашиглах цонх
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 |
---|---|---|---|---|
Худалдааны менежмент | ПОС | Бүртгэл | Өдрийн өндөрлөлт | Борлуулалтын журнал үүсгэх |
Багцын баримт буюу шимтгэлийн нөхцөлтэй борлуулалт хийдэг үйлчилгээ нь посоор борлуулагдахдаа тусдаа тусдаа аж ахуйн нэгж дээр дахин давтагдашгүй татварын дугаар үүсгэдэг бөгөөд танай байгууллагын борлуулалт биш гэж үзнэ. Ийм төрлийн бараа материалыг Барааны НӨАТУС-ын тохиргоо цонхоор тохируулж бүртгэдэг.
Ашиглах цонх
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 |
---|---|---|---|---|
Барааны менежмент | Бараа материал | Бүртгэл | Барааны НӨАТУС-ын тохиргоо |
Энд бүртгэгдсэн бараа нь энд бүртгэгдсэн байгууллагын дугаар буюу регистрын дугаараар татварын системд бүртгэгдэж ДДТД тусдаа үүсдэг.