Посоор борлуулагдсан бараа нь тэр даруй зарлагын гүйлгээ хийгдэхгүй. Эхлээд борлуулалтын гүйлгээ хийгдсэн мэдээлэл байдлаар орж ирэх бөгөөд тэндээс тухайн борлуулалтыг хийсэн салбар дээрх байршлын үлдэгдэл нь шалгагдаж, хүрэлцээтэй байсан нөхцөлд зарлагын гүйлгээ хийгдэж бараа материалын үлдэгдэл систем дээр хасагддаг.
Бараа материалын зарлага нь дараах дарааллаар өртгөө олж авч, яг тухайн өртөгт харгалзах үлдэгдлээс зарлага хийдэг. Үүнд:
Зарлагын автомат ажилбар
• Default тохиргоогоор систем нь 40-60 минут тутамд посын борлуулалтаас зарлага хийх функцыг ажиллуулж байдаг.
• Үлдэгдэл хүрэлцэхгүй байх, тооллого хийгдэж байх гэсэн үндсэн шалтгаанаар посын борлуулалтууд гүйцэт зарлага хийгдэхгүй хүлээгддэг. Үүнийг Алдаатай гүйлгээний хураангуй лавлагаа болон Алдаатай гүйлгээний дэлгэрэнгүй лавлагаагаар харах боломжтой. Дэлгэрэнгүйг эндээс харна уу.
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 |
---|---|---|---|---|
Худалдааны менежмент | ПОС | Бүртгэл | Борлуулалтын зарлагын автомат тохиргоо |
Зарлага хийх
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 |
---|---|---|---|---|
Худалдааны менежмент | ПОС | Бүртгэл | Өдрийн өндөрлөлт | Борлуулалтын гүйлгээг зарлагадах |
Алдаатай гүйлгээний хураангуй лавлагаа
Зарлагын гүйлгээг хийх явцад үлдэгдэл хүрээгүй эсвэл тооллого хийж байгаа шалтгаанаар зарлага хийгдээгүй үлдсэн борлуулалтын гүйлгээний тоог эндээс харна.
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 |
---|---|---|---|---|
Худалдааны менежмент | ПОС | Лавлагаа | Алдаатай гүйлгээний хураангуй лавлагаа |
Алдаатай гүйлгээний дэлгэрэнгүй лавлагаа
Зарлагын гүйлгээг хийх явцад үлдэгдэл хүрээгүй эсвэл тооллого хийж байгаа шалтгаанаар зарлага хийгдээгүй үлдсэн борлуулалтын гүйлгээнүүдийг бараагаар нь задалж, бараа тус бүрийн хувьд хичнээн тоо хэмжээгээр зарлагын гүйлгээ хүлээгдэж байгааг шалтгааны хамт харуулна.
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 |
---|---|---|---|---|
Худалдааны менежмент | ПОС | Лавлагаа | Алдаатай гүйлгээний дэлгэрэнгүй лавлагаа |