Бараа материалын борлуулалт хийх 2 төрөл байдгийн нэг нь посын борлуулалт юм. Энэ нь дэлгүүр дээрх UltimatePOS системээр хийгдэх бөгөөд төв бааз руу буюу UltimateERP систем рүү борлуулалтын мэдээллээ тогтмол илгээж байдаг. Пос нь бараа материалын систем дээрх үлдэгдлээс үл хамааран борлуулалт хийдэг. Өөрөөр хэлбэл системийн үлдэгдэл 0 байгаа хэдий ч тухайн бараа нь дэлгүүр дээр бодитоор байгаа л бол (энэ нь дэлгүүр бараа материалын орлогоо системд бүртгэж аваагүй гэсэн үг) барааг посоор уншуулан борлуулалтын баримт гаргах боломжтой байдаг юм.
Нягтлан бодогч нар нь UltimateERP систем дээрээс дэлгүүрийн посын борлуулалтын гүйлгээг өдөр тутамдаа хянах боломжтой бөгөөд борлуулалт/буцаалт нь Realtime харагдана.
Ашиглах цонх
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 |
---|---|---|---|---|
Худалдааны менежмент | ПОС | Лавлагаа | Борлуулалтын гүйлгээний лавлагаа |
Тухайн цонхонд шүүлт хийх мэдээллүүд
Тухайн цонхонд харагдах жагсаалт мэдээлэл
Төлбөрийн төрөл бүртгэх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 |
---|---|---|---|---|
Худалдааны менежмент | ПОС | Бүртгэл | Төлбөрийн төрөл |
Посын борлуулалтын гүйлгээнээс үүсэх журналын бичилт
Дээрх диаграмаар посын борлуулалт бичигдсэнээр шууд ерөнхий журнал дээр борлуулалтын бичилт хийгдэхгүй гэдгийг харуулсан болно. Посоор борлуулалт хийгдсэний дараа эхлээд зарлагын гүйлгээ хийгдэж бараа материалын үлдэгдлээс зөв өртгөөр хасагдах бичилт хийгдэх юм. Үүний дараа борлуулалтын журнал буюу борлуулалтын бичилтийг үүсгэдэг. Эдгээрийг дараах хэсгүүдэд дэлгэрэнгүй тайлбарласан.