Hi. How can we help?

2.7 Хөдөлгөөн

Агуулахаас салбарлуу мөн салбар хооронд бараа материалыг шилжүүлэх шилжилт хөдөлгөөний гүйлгээг энд бичнэ.

Дараах хоёр төрлөөр гүйлгээ хийх боломжтой.

  • Нэг алхамт – Энэ нь шууд гаралт буюу нэг талаас бараа материалын үлдэгдэл шууд хасагдаж , нөгөө талд бараа материалын үлдэгдэл шууд нэмэгдэх процесс.
  • Хоёр алхамт – Энэ нь замд яваа буюу нэг талаас бараа материалын үлдэгдэл шууд хасагдаж , нэмэгдэхгүй орлого авч авч үлдэгдэлд нөлөөлөх процесс. Энэ төрлөөр шилжүүлэг хийсэн үед Бараа материалын хөдөлгөөнөөс орлого авах цонхоор орлого авна.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Барааны менежмент
Бараа материал
Хөдөлгөөн
Хөдөлгөөн хийх
Зураг 57. Хөдөлгөөн хийх
  • Шилжүүлэг хийх гүйлгээний огноо болон тайлант үе сонгож өгнө. Тайлант үе болон гүйлгээний огноо зөрүүтэй байж болохгүй.
  • Төрөл – Нэг алхамт эсвэл хоёр алхамтаар хийх төрөл сонгоно.
  • Хаанаас бараа материал шилжүүлэх гэж байгааг сонгоно.
  • Хаашаа бараа материал шилжүүлэх гэж байгааг сонгоно.
  • Төлөв – Шилжүүлж байна үед засвар өөрчлөлт хийх боломжтой. Шилжүүлсэн үед засвар хийгдэх боломжгүй гүйлгээ үүсч бараа материалын үлдэгдэлд шууд нөлөөлнө.
  • Дансны бичилт дараах байдлаар үүснэ.
  • Бараа материалын дансны тохиргооноос дансаа авч гүйлгээ үүснэ. Гүйлгээ хийх үед данс сонгохгүй.