Hi. How can we help?

2.1 Дансны тохиргоо

Энэхүү тохиргоог хийснээр бараа материалын гүйлгээ болон ПОС-ын борлуулалтын зарлага ,  ПОС-ын борлуулалтын журнал үүсгэх үед данс сонгох шаардлагагүй тохиргооны дагуу автоматаар данс авч үүснэ.

  • Бараа материалын дансны тохиргоог дараах төрлүүдээр тохируулах боломжтой.
    • Барааны категори
    • Барааны ангилал
    • Байршил – орлогын үндсэн байршил
    • Салбар
    • Салбар төрөл
    • Бүгд
  • Эдгээр төрлүүд тус бүр дээр өөр өөр данс тохируулах боломжтой. Өөрөөр хэлбэл барааны категори тус бүрээр салган бүртгэл хөтлөж болох юм.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Барааны менежмент
Бараа материал
Бүртгэл
Дансны тохиргоо
Зураг 45. Барааны дансны тохиргоо

Бараа материалын дараах дансны тохиргоог хийнэ.

  • Бараа материалын данс
  • Борлуулсан барааны өртөг данс
  • Урамшууллын барааны зардалын данс
  • Буцаасан барааны өртөгийн данс
  • Борлуулалтын орлогын данс
  • Хөнгөлөлтийн данс
  • НӨАТ-н авлагын данс
  • НӨАТ-н өглөгийн данс
  • Талбайн түрээс данс
  • Үнэ хөнгөлөлтийн данс зэргийн тохиргоог нэг удаа хийж өгнө.