Hi. How can we help?

1.5 Авлагын бүртгэл

Авлагын тооцоо үүсгэх

Ашиглах цонх

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Санхүүгийн менежмент
Авлага
Гүйлгээ
Авлагын тооцоо үүсгэх
Зураг 11. Авлагын тооцоо үүсгэх
  1. Шинэ – Гүйлгээг бүртгэн хадгалаад цонхыг цэвэрлэн шинээр бүртгэх горимд шилжинэ.
  2. Баримтын бүртгэлийн хэсэгт эхлээд харилцагч , гүйлгээний огноо, тайлант үе, гүйлгээний дүн , гүйлгээний утгаа оруулна.
  3. Дебет дансанд зөвхөн авлагын дансууд шүүгдэнэ.
  4. Жагсаалтад туслах журнал хөтөлдөг дансууд руу гүйлгээ бичихэд “харилцагч сонгох” баганыг чеклээд “харилцагчийн код” сонгоно.
  5. Хадгалах – Гүйлгээг бүртгэж дуусаад гүйлгээний төлөвийг “хийсэн” болгоод хадгалах товч дарахад гүйлгээг бүртгэж дуусна.
  6. Гүйлгээ хэсэг рүү ороход журналын дугаар, багцын дугаар бүхий гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллийг харж болно.
  7. Нэмэлт товчноос “хийсэн” төлөвийг өөрчлөн гүйлгээнд засвар хийх боломжтой.
  8. Экспорт товчоор журналын гүйлгээгээр бичсэн гүйлгээг MS EXCEL, PDF, HTML байдлаар хөрвүүлэн авах боломжтой.

Зөвлөмж: Мөнгөн хөрөнгө, бараа материал, үндсэн хөрөнгийн дансууд руу энэ гүйлгээний цонхноос гүйлгээ бичиж болохгүй ба бичвэл мөнгөн хөрөнгө, бараа материал, үндсэн хөрөнгийн тайлангуудад нөлөөхгүй.

Авлагын тооцоо хаах

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Санхүүгийн менежмент
Авлага
Гүйлгээ
Авлагын тооцоо хаах
Зураг 12. Авлагын тооцоо хаах
  1. Шинэ – Гүйлгээг бүртгэн хадгалаад цонхыг цэвэрлэн шинээр бүртгэх горимд шилжинэ.
  2. Баримтын бүртгэлийн хэсэгт эхлээд харилцагч , гүйлгээний огноо, тайлант үе, гүйлгээний утгаа оруулна.
  3. Кредит дансанд зөвхөн авлагын дансууд шүүгдэнэ.
  4. Жагсаалтад туслах журнал хөтөлдөг дансууд руу гүйлгээ бичихэд “харилцагч сонгох” баганыг чеклээд “харилцагчийн код” сонгоно.
  5. Хадгалах – Гүйлгээг бүртгэж дуусаад гүйлгээний төлөвийг “хийсэн” болгоод хадгалах товч дарахад гүйлгээг бүртгэж дуусна.
  6. Гүйлгээ хэсэг рүү ороход журналын дугаар, багцын дугаар бүхий гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллийг харж болно.
  7. Нэмэлт товчноос “хийсэн” төлөвийг өөрчлөн гүйлгээнд засвар хийх боломжтой.
  8. Экспорт товчоор журналын гүйлгээгээр бичсэн гүйлгээг MS EXCEL, PDF, HTML байдлаар хөрвүүлэн авах боломжтой.

Зөвлөмж: Мөнгөн хөрөнгө, бараа материал, үндсэн хөрөнгийн дансууд руу энэ гүйлгээний цонхноос гүйлгээ бичиж болохгүй ба бичвэл туслах журналууд руу гүйлгээ нөлөөхгүй.

Ашиглах цонх

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Санхүүгийн менежмент
Авлага
Лавлагаа
Авлагын тооцооны лавлагаа
Санхүүгийн менежмент
Авлага
Лавлагаа
Авлагын үлдэгдэл
Санхүүгийн менежмент
Авлага
Лавлагаа
Харилцагчийн лавлагаа

Авлагын тооцооны лавлагаанаас

  • Баримтын дугаар
  • Багцын дугаар
  • Авлагын данс
  • Гүйлгээний огноогоор
  • Харилцагчаар шүүх боломжтой.
  • Энэ лавлагаанаас дрилл даун хийгээд авлага үүсгэх гүйлгээ орж болно.

Авлагын үлдэгдлийн лавлагаанаас:

  • Харилцагчийн код
  • Гүйлгээний огноо
  • Авлагын дансаар шүүж уншуулах боломжтой.
Зураг 13. Авлагын тооцооны лавлагаа
Зураг 14. Авлагын үлдэгдлийн лавлагаа