Hi. How can we help?

1.3 Харилцагч, нийлүүлэгчийн бүртгэл

Харилцагч бүртгэх

Ашиглах цонх

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Санхүү менежмент
Авлага
Бүртгэл
Харилцагч бүртгэх

Харилцагч нь  бүртгэх үед дараах зүйлсийг анхаарна.

  • Харилцагч бүртгэсний дараа нийлүүлэгчийн бүргэлтрүү автоматаар үүснэ.
  • Цэнхэр өнгийн талбар буюу заавал оруулах ёстой талбар:
    • Харилцагчийн код
    • Төрөл
    • Харилцагчийн нэр
    • Ангилал
    • Төлөв
Зураг 4. Харилцагч бүртгэх
  • Харилцагчийн код: Энэ хэсэгт харилцагч тус бүрийг кодлон бүртгэнэ. Ингэхдээ дэс дарааллаар дугаарлах боломжтой. Эсвэл тухайн байгууллага , хувь хүний регистерийн дугаараар кодыг нь өгөх боломжтой.
  • Төрөл: Харилцагчийн төрлүүдээс сонгож өгнө.
    • Байгууллага
    • Хувь хүн
  • Овог: Хувь хүн бүртгэж байгаа тохиолдолд овог оруулах боломжтой. Адилхан нэртэй хүмүүс дээр овог оруулж өгсөнөөр хооронд нь ялгах боломжтой.
  • Нэр: Байгууллага болон хувь хүний нэр оруулна.
  • Регистер: Регистерийн дугаар оруулах боломжтой.
  • Ангилал: Нийт харилцагч нараа ангилж бүртгэх боломжтой бөгөөд бүртгэсэн харилцагчийн ангиллаас сонгоно.
    • Хувь хүн
    • Байгууллага
    • Холбоо тал
    • Ажилтан г.м
  • Төлөв: Тухайн харилцагчийн идэвхитэй болон идэвхигүй гэсэн чек юм. Тухайн харилцагч дээр гүйлгээ гаргахгүй эсвэл ашиглахгүй болсон үед төлөв гэсэн табарыг чеклэхгүй явна.
  • НӨАТ төлөгч эсэх: Тухайн харилцагч НӨАТ төлөгч бол чеклэж өгнө.
  • Тухайн харилцагчийн барааг ПОС-р гаргахдаа НӨАТ тооцох эсэх гэсэн чек юм.
  • Үнийн төрөл: Харилцагчийн үнийн дүнг сегментлэх боломжтой. Сегментлэснээр бараа материалын орлого , зарлага гүйлгээ хийх үед харилцагчийн үнийн төрөл автоматаар сонгогдож гүйлгээ хийгддэг.
    • Орон нутаг
    • Сүлжээ дэлгүүр
    • Зах г.м
  • Мэйл: Харилцагчийн холбогдох мэйл хаяг бүртгэнэ.
  • Хаяг:  Хаягийн мэдээллийг бүртгэх боломжтой.
  • Утас:  Холбогдох утасны дугаарыг оруулах боломжтой.
  • Гэрээний №: Харилцагчтай хийсэн гэрээний дугаарыг бүртгэнэ.

Гэрээний хувь: Харилцагчтай гэрээ байгуулж хувь тохирсон бол энэ талбарт гэрээний хувь оруулж өгнө. Ингэснээр тухайн харилцагчтай холбоотой бараа материалын гүйлгээ хийх үед тус хувиар бодогдож гүйлгээ хийснэ. Тооцоо нийлэхдээ уг хувиар нийлнэ.

  • Итгэмжлэгдсэн хүн:  Байгууллага үед тухайн байгууллагын холбогдох хүнийг бүртгэнэ.
  • Данс: Тухайн байгууллага эсвэл хувь хүний данс бүртгэнэ. Ингэснээр тооцоо нийлэх үед уг данс ашиглаж гүйлгээ хийнэ.

Нийлүүлэгч бүртгэх

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Санхүү менежмент
Өглөг
Бүртгэл
Нийлүүлэгч бүртгэх
Зураг 5. Нийлүүлэгч бүртгэх

Нийлүүлэгч бүртгэх үед дараах зүйлсийг анхаарна.

  • Нийлүүлэгч бүртгэсний дараа харилцагчийн бүргэлрүү автоматаар үүснэ.
  • Нийлүүлэгчтэй холбоотой бүх төрлийн мэдээллийг дэлгэрэнгүй бүртгэж өгнө. Үүнд:

    • Нийлүүлэгчийн үндсэн мэдээлэл
    • Нийлүүлэгчтэй хийсэн гэрээний мэдээлэл
    • Ямар категори ангиллын бараа нийлүүлэх мэдээлэл
    • Захиалга болон буцаалтын нөхцөлүүд
    • Төлбөр тооцоо нийлэх мэдээлэл
    • Мөн нийлүүлэгчийн Rebate хувь оруулж өгнө. Энэ хувиар тооцоо нийлэх үед тайлан дээр хөнгөлөлтийн дүнг бодож харуулна.