4.1.1 Нийлүүлэгчийн тохиргоо
Энэхүү цонхоор барааны аюулгүй нөөц тооцооллын нийлүүлэгчийн тохиргоог хийж өгнө.
Алхам 1: Захиалгын менежмент – Аюулгүй нөөц – Нийлүүлэгчийн тохиргоо
гэсэн дарааллаар ороход доорх цонх харагдана.
Алхам 2: Шинэ сонголтоор доорх төлөвт орох ба аюулгүй тооцоолол хийх нийлүүлэгчийн мэдээллийг доорх байдлаар оруулж өгнө.
Алхам 3: Нийлүүлэгчийн мэдээллийг оруулсны дараа Хадгалах товчийг дарснаар танд доорх мэдээллийг харуулан аюулгүй нөөцийн нийлүүлэгчийн тохиргоо амжилттай хадгалагдсаныг мэдэгдэнэ.
4.1.2 Барааны аюулгүй нөөцийн лавлагаа
Энэхүү цонхоор барааны аюулгүй нөөц тооцооллын лавлагааг дэлгэрэнгүй байдлаар авна.
Алхам 1: Захиалгын менежмент – Аюулгүй нөөц – Барааны аюулгүй нөөцийн лавлагаа гэсэн дарааллаар ороход доорх цонх харагдана.
Үүнд:
● Нийт борлуулсан тоо
● Дундаж борлуулсан тоо
● Стандарт хазайлт
● Үйлчилгээний хүчин зүйлийн мэдээлэл
● LeadTime дахь дүн
● Стандарт аюулгүй нөөц
● Дахин захиалах тоо хэмжээ
● Долоо хоногийн захиалах тоо хэмжээ
4.2.1 ХА-ын үнэ
Энэхүү цонхоор барааны худалдан авалтын үнийн мэдээллийг шинээр бүртгэнэ.
Алхам 1: Захиалгын менежмент – Үнэ – “ХА-ын үнэ”
гэсэн дарааллаар ороход доорх цонх харагдана.
Алхам 2: Шинэ сонголтоор доорх төлөвт орох ба тухайн нийлүүлэгч дээрх барааг сонгон үнийн мэдээллийг оруулж өгнө
Алхам 3: Хадгалах товчийг дарснаар танд доорх мэдээллийг харуулан барааны худалдан авалтын үнэ амжилттай хадгалагдсаныг мэдэгдэнэ.
4.2.2 ХА-ын үнийн лавлагаа
Энэхүү цонхоор барааны худалдан авалтын үнийн лавлагааг авна.
Алхам 1: Захиалгын менежмент – Үнэ – “ХА-ын үнийн лавлагаа”
4.2.3 ХА-ын үнийн өөрчлөлтийн лавлагаа
Энэхүү цонхоор барааны худалдан авалтын үнийн өөрчлөлтийн лавлагааг авна.
Алхам 1: Захиалгын менежмент – Үнэ – “ХА-ын үнийн өөрчлөлтийн лавлагаа”
4.3.1 Худалдан авалтын захиалга
Энэхүү цонхоор барааны худалдан авалтын захиалгыг хийнэ.
Алхам 1: Захиалгын менежмент – Захиалга – Худалдан авалтын захиалга
гэсэн дарааллаар ороход доорх цонх харагдана.
Төлөв: | Барааны худалдан авалтын захиалгын төлөв |
---|---|
Захиалж байгаа: | Барааны худалдан авалтын захиалгын мэдээллийг оруулж байгаа дараа нь засварлах боломжтой төлөв юм. Дутуу бичсэн эсвэл дахин засварлах, нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд сонгоно. Энэ төлөвт хадгалагдсан шийдвэрлэлт нь яг хийгдсэнд тооцоогдохгүй засварын төлөвт байгаа гэж ойлгож болно. |
Захиалсан: | Барааны худалдан авалтын захиалгын мэдээллийг алдаагүй зөв гэж бодсон үедээ энэ төлөвт оруулан хадгална. Учир нь энэ төлөвт хадгалсан шийдвэрлэлт нь дахин засах боломжгүй юм. |
Алхам 2: Шинэ сонголтоор доорх төлөвт орох ба захиалга хийх салбар, нийлүүлэгч болон барааны мэдээллийг оруулж өгнө.
Алхам 3: Захиалгын мэдээллийг оруулсны дараа доорх зурагт харуулснаар захиалгын төлөвийг сонгон Хадгалах товчийг дарна.
Алхам 4: Хадгалах товчийг дарснаар танд доорх анхааруулгын мэдээллийг харуулан
барааны худалдан авалтын захиалга амжилттай хийгдсэнийг мэдэгдэнэ.
4.3.2 Худалдан авалтын захиалгын лавлагаа
Энэхүү цонхоор барааны худалдан авалтын үнийн өөрчлөлтийн лавлагааг авна.
Алхам 1: Захиалгын менежмент – Захиалга –Худалдан авалтын захиалгын лавлагаа
4.3.3 Худалдан авалтын захиалгыг хүчингүй болгох
Энэхүү цонхоор барааны худалдан авалтын захиалгыг хүчингүй болгоно.
Алхам 1: Захиалгын менежмент – Захиалга –Худалдан авалтын захиалгыг хүчингүй болгох
гэсэн дарааллаар ороход доорх цонх харагдана.
Алхам 2: Дээрх зурагт үзүүлснээр худалдан авалтын захиалгыг нь цуцлах гэж буй нийлүүлэгч болон бусад нөхцөлүүдээс сонгон Хайх товч дарснаар тухайн нийлүүлэгчийн захиалгууд гарч ирнэ.
Алхам 3: Хүчингүй болгох гэж буй захиалгыг чеклээд шалтгааныг бичин Хүчингүй болгох товч дарснаар танд доорх анхааруулгын мэдээг харуулан тухайн захиалгыг хүчингүй болгох эсэхийг дахин лавлан асууна.
Алхам 4: Тийм товчийг дарснаар танд доорх мэдээллийг харуулан худалдан авалтын захиалга амжилттай хүчингүй болгосныг мэдэгдэнэ.
4.1.1 Худалдан авалтын буцаалт хийх
Энэхүү цонхоор барааны худалдан авалтын буцаалтыг хийнэ.
Алхам 1: Захиалгын менежмент – Буцаалтын захиалга – Худалдан авалтын буцаалт хийх
гэсэн дарааллаар ороход доорх цонх харагдана.
Алхам 2: Шинэ сонголтоор доорх төлөвт орох ба буцаалт хийх нийлүүлэгч болон барааны мэдээллийг оруулж өгнө.
Төлөв: | Барааны худалдан авалтын буцаалтын төлөв |
---|---|
Буцаалт хийж байна: | Барааны худалдан авалтын буцаалтын мэдээллийг оруулж байгаа дараа нь засварлах боломжтой төлөв юм. Дутуу бичсэн эсвэл дахин засварлах, нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд сонгоно. Энэ төлөвт хадгалагдсан шийдвэрлэлт нь яг хийгдсэнд тооцоогдохгүй засварын төлөвт байгаа гэж ойлгож болно. |
Буцаалт хийсэн: | Барааны худалдан авалтын буцаалтын мэдээллийг алдаагүй зөв гэж бодсон үедээ энэ төлөвт оруулан хадгална. Учир нь энэ төлөвт хадгалсан шийдвэрлэлт нь дахин засах боломжгүй юм. |
Алхам 3: Буцаалтын мэдээллийг оруулсны дараа доорх зурагт харуулснаар буцаалтын төлөвийг сонгон Хадгалах товчийг дарна.
Алхам 3: Хадгалах товч дарснаар танд доорх анхааруулгын мэдээг харуулан тухайн
худалдан авалтын буцаалт хийх эсэхийг дахин лавлан асууна.
Алхам 4: Тийм товчийг дарснаар танд доорх анхааруулгын мэдээллийг харуулан барааны худалдан авалтын захиалга амжилттай хийгдсэнийг мэдэгдэнэ.
4.5.1 Худалдан авалтын өртөг тооцох
Энэхүү цонхоор импортын барааны худалдан авалтын өртөгийн тооцооллыг хийнэ.
Алхам 1: Захиалгын менежмент – Импрот – Худалдан авалтын өртөг тооцох
Алхам 2: Шинэ сонголтоор доорх төлөвт орох ба Үндсэн мэдээлэл-ийг оруулан Бараа-ны мэдээллийг сонгож өгсний Өртөг тооцох товчийг дарснаар худалдан авалтын өртөг автоматаар тооцогдоно.
Төлөв: | Барааны худалдан авалтын өртөг тооцох бүртгэлийн төлөв |
---|---|
Тооцоолж байна: | Барааны худалдан авалтын өртөг тооцох мэдээллийг оруулж байгаа дараа нь засварлах боломжтой төлөв юм. Дутуу бичсэн эсвэл дахин засварлах, нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд сонгоно. Энэ төлөвт хадгалагдсан шийдвэрлэлт нь яг хийгдсэнд тооцоогдохгүй засварын төлөвт байгаа гэж ойлгож болно. |
Тооцоолсон: | Барааны худалдан авалтын өртөх тооцох мэдээллийг алдаагүй зөв гэж бодсон үедээ энэ төлөвт оруулан хадгална. Учир нь энэ төлөвт хадгалсан шийдвэрлэлт нь дахин засах боломжгүй юм. |
Алхам 3: Өртөг тооцоолол хийсний дараа доорх зурагт харуулснаар өртөг тооцох бүртгэлийн төлөвийг сонгон Хадгалах товчийг дарна.
Алхам 4: Хадгалах товчийг дарснаар танд доорх мэдээллийг харуулан худалдан авалтын өртөг тооцох амжилттай хадгалагдсаныг мэдэгдэнэ.
Барааны мэдээллийг экселээс оруулах
Алхам 5: Захиалгын менежмент – Импрот – Худалдан авалтын өртөг тооцох
4.5.2 Худалдан авалтын өртөг тооцох лавлагаа
Энэхүү цонхоор импортын барааны худалдан авалтын өртөгийн тооцооллын лавлагааг дэлгэрэнгүй байдлаар авна.
Алхам 1: Захиалгын менежмент – Импрот – Худалдан авалтын өртөг тооцох лавлагаа
4.6.1 Борлуулалтын үнэ
Энэхүү цонхоор барааны борлуулалтын үнийг бүртгэж өгнө.
Алхам 1: Захиалгын менежмент – Үнэ – Борлууалтын үнэ
гэсэн дарааллаар ороход доорх цонх харагдана.
Алхам 2: Хэрэв шинээр бүртгэх бол дээрх зурагт үзүүлснээр Шинэ сонгон бүртгэх ба харин хуучин үнийг өөрчлөх бол доорх зурагт үзүүлснээр барааны үнийг өөрчлөн чеклэсний дараа Хадгалах товчийг дарна.
Алхам 2: Хадгалах товчийг дарснаар танд доорх мэдээллийг харуулан борлуулалтын үнэ амжилттай хадгалагдсаныг мэдэгдэнэ.
Борлуулалтын үнийн мэдээллийг экселээс оруулах
Оруулах эксел файлын формат дараах загвартай байна.
4.6.2 Борлуулалтын үнийн лавлагаа
Энэхүү цонхоор барааны борлуулалтын үнийн лавлагааг авна.
Алхам 1: Захиалгын менежмент – Үнэ – Борлууалтын үнийн лавлагаа
4.6.3 Борлуулалтын үнийн өөрчлөлтийн лавлагаа
Энэхүү цонхоор барааны борлуулалтын үнийн өөрчлөлтийн лавлагааг авна.
Алхам 1: Захиалгын менежмент – Үнэ – Борлууалтын үнийн өөрчлөлтийн лавлагаа