Алхам 1: Даатгалын менежмент – SMS илгээх – SMS тохиргоо
Алхам 2: Зурагт үзүүлснээр Шинэ сонгосноор доорх төлөвт орох ба үүрэн холбооны операторуудруу холбогдох тохиргоог хийж өгнө.
Алхам 4: Тухайн цонхонд тохиргооны мэдээллээ оруулан хадгалах товчийг дарснаар таньд доорх мэдээллийг харуулан тохиргоо амжилттай хийгдсэнийг мэдэгдэнэ.
Автоматаар илгээгдэх sms –ын хуваариудыг зохиож өгнө.
Алхам 1: Даатгалын менежмент – SMS илгээх – SMS хуваарь оруулах
гэсэн дарааллаар ороход доорх цонх харагдана.
Алхам 2: Зурагт үзүүлснээр Шинэ сонгосноор доорх төлөвт орох ба хуваариудыг зохиож өгнө. Анхаарах зүйлс:
1. SMS илгээгдэх мессеж төрөл нь:
• Нөхөн төлбөр шийдвэрлэгдсэн үед
• Гэрээний дуусах хугацаанаас хамаарч
• Гэрээ эхлэх үед
• Даатгуулагчийн төрсөн өдөр
• Бүтээгдэхүүнээс хамаарсан гэсэн төрлүүдээс сонгож хуваарь зохиох боломжтой.
2. SMS илгээх төрөл нь:
• Зөвхөн гэрээ / энэ нь даатгалын гэрээ болон баталгааны үндсэн даатгуулагчруу явуулах мессежний хуваарийг зохиож өгнө./
• Зөвхөн баталгаа /энэ нь гэрээ болон баталгааны зүйлийн даатгуулагчруу явуулах мессежний хуваарийг зохиож өгнө. /
• Гэрээ болон баталгаа /энэ нь үндсэн даатгуулагч болон зүйлийн даатгуулагч хоёуланруу нь явуулах мессежний хуваарийг зохиож өгнө. /
Мөн үндсэн мэдээлэл хэсгийн эхлэх болон дуусах огноо нь тухайн хуваарь ямар хугацааны хооронд хүчинтэй байхыг оруулж өгнө.
Нөхөн төлбөр шийдвэрлэгдсэн үед дараах байдлаар хуваарийг зохиох боломжтой. Бүтээгдэхүүнээс нь хамааруулан хуваарь зохиох бөгөөд “хуваарь орсон” төлөвтэй үед тухайн хуваарийн дагуу мессеж автоматаар явна.
Гэрээний дуусах хугацаанаас хамаарсан буюу дуусах хугацаанаас хэд хонгийн өмнө мессеж явуулах хуваарийг зохиох бөгөөд “хуваарь орсон” төлөвтэй үед тухайн хуваарийн дагуу мессеж автоматаар явна.
Гэрээ эхлэх үед буюу гэрээ, баталгаа болон зүйл эхлэх үед явуулах мессеж хуваарийг зохиох бөгөөд “хуваарь орсон” төлөвтэй үед тухайн хуваарийн дагуу мессеж автоматаар явна.
Бүтээгдэхүүнээс хамааруулан мессеж явах хуваарийг зохиох бөгөөд “хуваарь орсон” төлөвтэй үед тухайн хуваарийн дагуу мессеж автоматаар явна.
Нийт зохиосон хуваариудыг дэлгэрэнгүй харах боломжтой.
Алхам 1: Даатгалын менежмент – SMS илгээх – SMS хуваарийн лавлагаа
Энэхүү цонхоор ажилтан өөрөө бүртгэл хийн харилцагчруу мессеж явуулах боломжтой.
Алхам 1: Даатгалын менежмент – SMS илгээх – SMS илгээх
Алхам 2: Зурагт үзүүлснээр Шинэ сонгосноор доорх төлөвт орох ба харилцагчруу явуулах мессеж бүртгэж өгнө. Илгээсэн төлөвт оруулсанаар мессеж илгээх боломжтой.
Нэмэлт: Илгээсэн төлөвт оруулан хадгалсаны дараа яг одоо илгээх мөрүүдээ чеклэн Нэмэлт цэсрүү орж “Илгээх” дарж сонгосон мессежүүдийг илгээнэ.
Мөн “экселээс оруулах” дарж файлаа сонгоод мэдээллээ оруулах боломжтой.
Тухайн илгээсэн мессеж нь амжилттай илгээгдсэн бол “SMS илгээх” цонхонд дараах байдлаар харагдана.
Хэрэв ямар нэг алдааны улмаас яваагүй бол тухайн мөр нь улаанаар ялгарч харагдах бөгөөд курсор аваачих үед алдааны мэдээллийг харуулна.
Энэхүү цонхоор ажилтны илгээсэн мессежний дэлгэрэнгүйг харах боломжтой.
Алхам 1: Даатгалын менежмент – SMS илгээх – SMS илгээлтийн лавлагаа
гэсэн дарааллаар ороход доорх цонх харагдах бөгөөд ажилтны илгээсэн болон бүртгэсэн бүртгэлийг дэлгэрэнгүй харах боломжтой.
Гэрээ, баталгаа бүртгэх цонхоор орж тухайн гэрээ, баталгааны хувьд явсан мессежний түүхийг харах боломжтой.
Алхам 1: Даатгалын менежмент – Даатгалын бүртгэл – Баталгаа бүртгэх гэсэн цонхоор орж тухайн баталгааны хувьд явсан мессежний түүхийг харах боломжтой.
Алхам 2: Даатгалын менежмент – Даатгалын бүртгэл – Гэрээ бүртгэх гэсэн цонхоор орж тухайн гэрээний хувьд явсан мессежний түүхийг харах боломжтой.
Нөхөн төлбөр бүртгэх цонхоор орж тухайн нөхөн төлбөр шийдвэрлэгдсэн үед илгээгдсэн мессежний түүхийг харах боломжтой.
Алхам 1: Даатгалын менежмент – Нөхөн төлбөр – Нөхөн төлбөр бүртгэх гэсэн цонхоор орж тухайн нөхөн төлбөрийн хувьд явсан мессежний түүхийг харах боломжтой.