Энэхүү цонхоор нөөц сангийн тооцооллыг хувь тэнцүүлэх аргаар хуваарилах юм.
Алхам 1: Даатгалын менежмент – Нөөцийн сан – Хувь тэнцүүлэн нөөц сан хуваарилах
Алхам 2: Шинэ сонголтоор доорх төлөвт орох ба зурагт үзүүлснээр хуваарилалтын эхлэх огноог сонгон Хайх товчийг дарахад тухайн тайлант үе дахь нөөц сан хуваарилалтын бодолт хийгдэнэ.
/Хуваарилалтын эхлэх огноог оруулахад автоматаар дуусах огноог бодож харуулна./
Алхам 3: Хадгалах товчийг дарснаар танд доорх мэдээллийг харуулан хувь тэнцүүлэн нөөц сангийн хуваарилалт амжилттай хийгдсэнийг мэдэгдэнэ.
Хэрэв Хадгалах үед данс бүртгэлгүй байна гэсэн алдаа гарвал Даатгалын менежмент – Суурь бүртгэл – Бүтээгдэхүүний данс тохируулах гэсэн дарааллаар орж дансыг тохируулж өгөх шаардлагатай.
Энэхүү цонхоор хувь тэнцүүлсэн нөөц сангийн лавлагааг дэлгэрэнгүй байдлаар авах юм.
Алхам 1: Даатгалын менежмент – Нөөцийн сан – Хувь тэнцүүлэн нөөц сан хуваарилах лавлагаа