Энэхүү цонхоор бүрэн болон хэсэгчилсэн тооллогын хуудас үүсгэнэ. Тооллогын хуудас үүсгэсэн тохиолдолд орлого, зарлага болон бусад гүйлгээ хийгдэхгүй.
Алхам 1: Барааны менежмент – Тооллого– Тооллогын хуудас үүсгэх
Алхам 2: Шинэ сонголтоор доорх төлөвт орох ба зурагт үзүүлснээр дэлгэрэнгүй мэдээлэл болон тооллогийн мэдээллийг оруулж өгнө.
Зоны тооллого хийх урсгал:
Алхам 3: Шинэ сонголтоор доорх төлөвт орох ба зурагт үзүүлснээр дэлгэрэнгүй мэдээлэл болон тооллогийн мэдээллийг оруулж өгнө. Мөн хэсэгчилсэн тооллого сонгосноор зоноор тооллого хийх боломжтой юм.
Нэмэлт: Тооллого үүсгэх төрөл
Алхам 3: Хадгалах товчийг дарснаар танд доорх мэдээллийг харуулан тооллогын хуудас үүсгэх эсэхийг асууна.
Алхам 4: Тийм дарснаар танд доорх мэдээллийг харуулан тооллого амжилттай хийгдсэнийг мэдэгдэнэ.
4.7.2 Тооллогын дүн оруулах
Энэхүү цонхоор бараа материалын тооллогын дүнг оруулна.
Алхам 1: Барааны менежмент – Тооллого– Тооллогын дүн оруулах
гэсэн дарааллаар ороход доорх цонх харагдана.
Алхам 2: Тухайн огнооны хоорондох тооллогуудаас тооллогын дүнг оруулах тооллого сонгож тооллогын дүн болон бусад мэдээллүүдийг доорх зурагт үзүүлснээр оруулж өгнө.
Алхам 3: Хадгалах товчийг дарснаар танд доорх мэдээллийг харуулан тооллогын дүн амжилттай хадгалагдсаныг мэдэгдэнэ.
4.7.3 Мобайлаар тооллогын дүн оруулах
Алхам 1: Мобайл төхөөрөмж ашиглан тооллого хийх боломжтой бөгөөд зурагт харуулсанаар мобайл төхөөрөмж дээр даран тооллогын дугаар оруулж өгөх юм.
Алхам 2: Enter дарсанаар тооллого хийх барааны дэлгэрэнгүй мэдээллүүд гарч ирнэ.
Алхам 3: Нэмэлт товч даран мобайл төхөөрөмж сонгон тооллого хийх боломжтой.
Алхам 4: Мобайл сонгон орох үед доорх тооллого хийх цонх гарч ирнэ.
Алхам 5: Тооллого хийх барааны бар кодыг скайнераар уншуулаас гадна бар код талбарт гараас оруулах боломжтой. Бар код оруулахад барааны үндсэн мэдээлэл гарч ирэх бөгөөд тоолсон тоо талбарт тоолсон дүнгээ оруулан оруулах дарна.
Алхам 6: Хэрэв тоолсон тоо нь тоолох тооноос бага байвал зөрүү тоо талбарт зөрүү тоог дараах байдлаар харуулна.
Алхам 7: Хэрэв тоолсон тоо нь тоолох тооноос их байвал зөрүү тоо талбарт зөрүү тоог дараах байдлаар харуулна.
4.7.3 Тооллогын хуудас хаах
Энэхүү цонхоор хийгдэж дууссан тооллогыг хаана.
Алхам 1: Барааны менежмент – Тооллого– Тооллогын хуудас хаах
гэсэн дарааллаар ороход доорх цонх харагдана.
Алхам 2: Тухайн огнооны хоорондох тооллогуудаас тооллого хийгдэж дууссан тооллого сонгож хаалт хийж өгнө.
Алхам 3: Хадгалах дарсанаар доорх төлөвт орно.
Алхам 4: Тийм дарсанаар тооллогын хуудас хаагдсан мэдээлэл гарч ирэнэ.
Алхам 5: Мобайл төхөөрөмжөөс тооллогын дүн оруулан, тооллогын хуудас хаасны дараа тооллогын мэдээлэл Ultimate ERP програмруу орж ирэх бөгөөд тооллогын дүнг засварлах боломжтой.
Алхам 7: Бүгдийг шинэчлэх сонгон дараах төлөвүүдээс сонгох боломжой.